Цаг үеийн мэдээ

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гаалийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир: Гаалийн байгууллага тухайн шалгалт хийж буй хяналтын байгууллагыг мэдээллээр бүрэн хангаж гаалийн албаны цахим сервер, мэдээлийн сан, шаардлагатай архивийн баримтууд гаргаж өгөх, мөн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг гаргаж өгөх гэх мэт шалгах ажиллагааны бүх нөхцөлийг нь бүрдүүлж, дэмжин, хамтран ажиллаж байна.

Хууль хяналтын байгууллагуудаас гаалийн байгууллагын мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 авто машины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийгдэж байна.