Цаг үеийн мэдээ

Энэ оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон БНСУ дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс, Бусан дахь Консулын хэлтсийн байранд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийг байршуулж, нээсэн билээ.

Солонгост ажиллаж амьдарч буй иргэдэд одоогийн байдлаар дараах нэр төрлийн үйлчилгээ, лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгч байна.

ХНХҮТ дэх “ХурДан” цэгээс авч болох лавлагаа, үйлчилгээний жагсаалт

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

1. Төрсний бүртгэл

2. Төрсний гэрчилгээ дахин авах

3. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл

4. Гэрлэсний гэрчилгээ дахин авах

5. Эцэг, эх тогтоосны бүртгэл

6. Үрчилсний бүртгэл

7. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл

8. Хүйс өөрчилсний бүртгэл

9. Иргэний үнэмлэх дахин захиалах

10. Үндэсний энгийн гадаад паспорт /хаяж үрэгдүүлсэн/

11. Үндэсний энгийн гадаад паспорт /хүчинтэй хугацаа дууссан/

12. Үндэсний энгийн гадаад паспорт /гэмтээсэн/

13. Нас барсны бүртгэл

14. Регистрийн дугаар өөрчилсний бүртгэл

15. Нөхөн бүртгэл

16. Аймгаас аймагт шилжилт хөдөлгөөний бүртгэл

17. Аймгаас нийслэлд шилжилт хөдөлгөөний бүртгэл

18. Баг дотроо шилжилт хөдөлгөөний бүртгэл

19. Баг хооронд шилжилт хөдөлгөөний бүртгэл

20. Дүүрэг хооронд шилжилт хөдөлгөөний бүртгэл

21. Нийслэлээс аймагт шилжилт хөдөлгөөний бүртгэл

22. Сум хооронд шилжилт хөдөлгөөний бүртгэл

23. Хороон дотроо шилжилт хөдөлгөөний бүртгэл

24. Хорооноос хороонд шилжилт хөдөлгөөний бүртгэл

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

25. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан

26. ХХК

27. Холбоо

28. Нөхөрлөл

29. Гадаадын хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар

30. Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх

31. Хуулийн этгээдийн нэр өөрчлөх

32. Хуулийн этгээдийн хаяг өөрчлөх

33. Үйл ажиллагааны чиглэл өөрчлөх

34. Улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

35. Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ

36. Эцсийн өмчлөгч өөрчлөх

37. Татан буулгах тухай мэдэгдэх

ЭД ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

38. Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг анх удаа бүртгэх

39. Төрөөс үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх

40. Худалдах, худалдан авах гэрээ

41. Батлан даалт

42. Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн бүртгэл

43. Үл хөдлөх эрхийн түрээс

44. Сервитут

45. Узуфрукт

46. Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс

47. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэх

48. Арилжих

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА

49. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа

50. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

51. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

52. Оршин суугаа хаягийн лавлагаа

53. Иргэний үнэмлэхийн лавлагаа

54. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа

55. Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа

56. Регистрийн дугаарын лавлагаа

57. Төрсний бүртгэлийн лавлагаа

58. Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан лавлагаа

59. Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа

60. Үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй лавлагаа

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА

61. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

62. Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа

63. Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа

64. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа

65. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

66. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа

67. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа

ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ЛАВЛАГАА

68. Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

69. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн дэлгэрэнгүй лавлагаа /жагсаалт/

70. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа

АНГЛИ ЛАВЛАГАА

71. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /англи/

72. Иргэний үнэмлэхийн лавлагаа /англи/

73. Төрсний бүртгэлийн лавлагаа /англи/

74. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /англи/