Цаг үеийн мэдээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болов.

Хуралдаанаар нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл зөрчилтэй хэвээр буюу гишүүний тоо 801-д хүрээгүй байх тул Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөлд хавсаргасан баримт зөрчилтэй хэвээр, түүнчлэн үүсгэн байгуулах хурлыг хийхдээ Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн байх тул Их монгол засахуй ухаан намыг бүртгүүлэх өргөдлийг буцаав.