Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-22” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн "Мөнгөн мод" наадмын хүрээнд соёлын салбарын  2022 онд хамаарах шилдэг 11 уран бүтээл болон 12 уран бүтээлчийг шалгаруулах юм. Тодруулбал, соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлүүдэд шилдэг бүтээлийг тодруулна.

Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр шалгаруулна. 

2008 оноос соёл урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулан ирсэн тус үйл ажиллагааны он оны шилдэг болон бичигдсэн эрхэм уран бүтээлчдийг танилцуулъя.

 “Мөнгөн мод-2008”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Төв аймгийн Монгол туургатан театрын найруулагч Ч.Ганхуяг

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-“Хатан шонхор” төвийн зураач С.Ариунболд

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин -Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Д.Бэхбилэг

Шилдэг дуучин-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ц.Баттөр

Шилдэг хөгжимчин-Улсын филармонийн гоцлол хөгжимчин О.Мөнхтогтох

Шилдэг бүжигчин-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Ч.Ганчимэг

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч- СУИС-ийн хөөмэйн багш Б.Одсүрэн

“Мөнгөн мод-2009”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдагч Д.Баярбаатар

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг

Шилдэг дуучин-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг

Шилдэг хөгжимчин-“Домог” хамтлагийн хөгжимчин-Дуурь бүжгийн эрдмийн театрын концертмейстр Б.Солонго

Шилдэг бүжигчин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин А.Даваахүү

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-Ховд аймгийн морин хуурч М.Довчин

“Мөнгөн мод-2010”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Бүжиг дэглээч С.Сүхбаатар

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-/шалгаруулаагүй/

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Сувд

Шилдэг дуучин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Батмэнд

Шилдэг хөгжимчин-Улсын филармонийн хөгжимчин Б.Зоригт

Шилдэг бүжигчин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Ш.Одонтуяа, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Ганцоож

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч- СУИС-ийн багш Д.Нанжид

“Мөнгөн мод-2011”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатар

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг дуучин-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин

Шилдэг хөгжимчин-Морин хуурын чуулгын морин хуурч Н.Жигжиддорж

Шилдэг бүжигчин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин О.Тулга

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-/шалгаруулаагүй/

“Мөнгөн мод-2012”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-“Бурхан өршөө” киноны найруулагч З.Батболд

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин- Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг дуучин-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин

Шилдэг хөгжимчин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин О.Чинбат

Шилдэг бүжигчин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин А.Батхүү

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-“Монгол костюмс”-ын захирал Б.Сувд

“Мөнгөн мод-2013”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-“Хатан шонхор” төвийн зураач С.Ариунболд

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Жаргалсайхан

Шилдэг дуучин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Г.Энхбаатар

Шилдэг хөгжимчин-Улсын филармонийн хөгжимчин Д.Баярцэцэг

Шилдэг бүжигчин-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Ж.Мандухай

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-Уран бичээч Д.Батбаяр

“Мөнгөн мод-2014”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч- МУГЖ Д.Сосорбарам

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Кино зураач Н.Батжаргал

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан

Шилдэг дуучин-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал

Шилдэг хөгжимчин-“Домог” хамтлагийн хөгжимчин Д.Шинэцог-Гени

Шилдэг бүжигчин-“Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин Т.Содгэрэл

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-Туульч А.Балдандорж

“Мөнгөн мод-2015”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Кино найруулагч Ж.Сэнгэдорж

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын зураач Д.Ганболд

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-жүжигчин Р.Анхням

Шилдэг дуучин-Г.Ариунбаатар

Шилдэг хөгжимчин-Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир

Шилдэг бүжигчин-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-“Улаанбаатар” чуулгын дуучин, уртын дуучин Б.Батболд

“Мөнгөн мод-2016”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-Кино найруулагч А.Мөнхсүх

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Дуурь бүжгийн эрдмийн театрын зураач Г.Оюун

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж

Шилдэг дуучин-Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр

Шилдэг хөгжимчин-Монгол угсаатны хөгжмийн товчоо, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ

Шилдэг бүжигчин- ДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин О.Анужин

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-хөөмийч М.Саруултөгс

“Мөнгөн мод-2017”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-“Фантастик” продакшны ерөнхий найруулагч Б.Тамир

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-“Хувьсал” продакшны захирал, жүжигчин У.Уранчимэг

Шилдэг дуучин-Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар

Шилдэг хөгжимчин-Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ

Шилдэг бүжигчин-Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Номин

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-“Өлзий бадруулагч” хийдийн тэргүүн, бурханч лам, доктор Г.Пүрэвбат

“Мөнгөн мод-2018”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч-“Жийж” продакшны найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-“Солиот эх” уран сайхны киноны ерөнхий зураач Н.Болор-Эрдэнэ

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин-“Есөн өрлөг” хамтлагийн гишүүн Л.Тэлмэн

Шилдэг дуучин- ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран

Шилдэг хөгжимчин-Монгол Улсын Консерваторийн багш Г.Нямжанцан

Шилдэг бүжигчин- ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч-Туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржав

“Мөнгөн мод-2019”

Тайз дэлгэцийн найруулагч шилдэг найруулагч- СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжиг дэглээч, гавьяат жүжигчин Д.Энхгэрэл

Тайз, дэлгэцийн шилдэг зураач-Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин- УДЭТ-ын жүжигчин Б.Жаргалсайхан

Шилдэг дуучин- ДБЭТ-ын дуучин С.Бат-Эрдэнэ

Шилдэг хөгжимчин-Улсын филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч Р.Амарбаяр 

Шилдэг бүжигчин-“Сүлд” чуулгын Ё.Дамчаабадгар

Шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч-Бий биелээч Г.Баяртай

"Мөнгөн мод-2021"

 2008-2019 онуудад найман номинациар шилдгийг шалгаруулдаг байсан бол 2022 онд жил соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын 24 төрөлд шилдгүүдийг тодруулсан юм. 

Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин-"Fantastic" продакшны жүжигчин Б.Барслхагва

Шилдэг хөгжимчин-Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн

Шилдэг дуучин-Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар

Шилдэг бүжигчин-Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр

Шилдэг зохиолч-“Босоо цагаан гурвалжин” модерн бүжгэн жүжгийн зохиолч, ардын багш С.Дулам

Шилдэг судлаач- СУИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс

Шилдэг удирдаач-Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар

Шилдэг продюсер-“Gertoon” анимейшны гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил

Шилдэг зураач-“Гэм зэм” жүжиг, “Хотулан гүнж” уран сайхны киноны ерөнхий зураач Л.Батбилэг 

Шилдэг хөгжмийн зохиолч- СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч  Ш.Өлзийбаяр 

Шилдэг бүжиг дэглээч - СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар

Шилдэг найруулагч- “Фауст”, “Гэм зэм” жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд

Ном хэвлэлийн шилдэг бүтээл-“Монголын нууц товчоо” түгээмэл эх

Уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн шилдэг бүтээл-“Central” телевиз “Монгол өв соёл” 

Дуу хөгжмийн шилдэг бүтээл-“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог 

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуяг 

Цахим шилдэг бүтээл- “Зуузуугийн найзууд” бүтээл

Цахим шилдэг тоглоом-“Beer night” студийн “Fragile”

Дизайны шилдэг бүтээл- “Гэртент” майхан 

Хувцас загварын шилдэг бүтээл- “Мултивсэрс” ХХК “Futurestic type” загварын брэнд

Зар сурталчилгааны шилдэг бүтээл-“АПУ” ХХК-ийн “Соёлоор гоёно” төслийн зар сурталчилгаа 

Шилдэг виртуаль үзмэр-Монголын үндэсний музей, “Гэрэг дижитал” ХХК-ийн “Монголын эзэнт гүрэн” Зэв дижитал музей 

Кино урлагийн шилдэг бүтээл-"Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино

Тайзны урлагийн шилдэг бүтээл-Улсын драмын эрдмийн театрын “Анна Каренина” жүжиг