Цаг үеийн мэдээ

Сурагчдын амралтад зориулсан "Bravo Circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 24-нөөс Монгол Бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Тодруулбал, тоглолт эхлэхэд 2 хоног үлдлээ. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчид болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгахаар ирэх аж.

Тоглолтын тасалбар ticket.mn-ээр худалдаалагдаж байгаа бөгөөд борлуулалт маш сайн байгааг албаны хүмүүс онцолж байна.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.

Та яг одоо: https://www.ticket.mn/event/1513/ линкээр дарж ороод суудлаа сонгоорой.

Лавлах утас: 8877-0003, 8986-2966