Цаг үеийн мэдээ

 Улаанбаатар хот, Багануур дүүргийн ... дугаар хороо ....  ХХК-ийн нүүрс олборлолтын талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 3 сарын 21-ний өдрийн 05:49 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Б....  ХХК-ийн .....  дугаар хэсгийн талбайд  КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож тус компанийн жолооч Э /36 настай, эрэгтэй/ өөрөө буулгагчийн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул 06:25 цагт  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.