Цаг үеийн мэдээ

Энэ сарын 8-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй 3 настай хүү БНТУ-д эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ.

Бид хүүгийн төрсөн аав М.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр: 

Хэргийн мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч маань явж байгаа. Миний хувьд хүүгээ эрүүл саруул, босгож ирэх чухал байна. Ээжийг нь 48 цаг саатуулаад гаргасан гэж сонссон. Энэ хугацаанд нэг ч удаа хүүгийнхээ биеийг асууж ирээгүй. Гэр бүлээс гадуур харилцаа байсан учраас бид хоёр тийш болсон. Салснаасаа хойш мөнгө төгрөгийн хэрэгцээ байна гэх бүрд нь боломжоороо мөнгө шилжүүлж байсан. 

Зургаан настай хүүгээсээ асуухад гурван настай хүүг минь эртнээс зоддог байсан. Сандал өргүүлж зогсоодог байсан гэх зүйлийг ярьсан. 

Хүүг минь ийм болтол нь зодсон байхад эмнэлэгт хүргэлгүй хоёр хоног нууж байсанд маш их харамсаж байна. Эхний ээлжид хүүгээ Турк улс руу авч явж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Зөвхөн эмчилгээний зардалд 120-150 сая төгрөг хэрэгтэй. Тийм учраас Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байна гэв.