Цаг үеийн мэдээ

2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд хоёрдугаар сард 59,311,498 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 35,568,477 нь сугалаанд оролцож 35,434 азтан тодров.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 31,922

4 орон таарсан /40,000-100,000/: 3,158

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 319

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 32

7 орон таарсан /500,000- 10 сая/: 2

8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 64979267