Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтаар Авлигатай тэмцэх газрын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга технологи” сэдвээр, мөн тус газрын ажилтан, комиссар М.Жамъянчойжил “Авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын эсрэг манлайлал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Сургалтад нийт 100 гаруй албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж мэдээлэл солилцлоо.