Цаг үеийн мэдээ

Гурван настай хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр “ Хүүгийн биеийн байдал одоогоор тогтвортой байна. Хүү эмчилгээний 12 дахь хоногтоо бие нь дээрдэж, амьсгалын аппаратаас салсан. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт нөхөн сэргээх физик эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулан эмчилж байна. Гадагшаа эмчлүүлэх асуудал нь тухайн хувь хүний ар гэрийн сонголтын асуудал. Манайхаас шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байгаа мөн цаашид ч хийх боломжтой. Гадагшаа эмчилгээнд явах тохиолдолд манай байгууллагын зүгээс хоёр эмч дагалдуулан явуулна” гэлээ.