Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр утсаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 25 настай, эмэгтэй “А”-ын гар утсыг 37 настай, эрэгтэй “М” гэгч нь халааснаас нь хулгайлсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна.  

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.