Дорнод аймгийн ..... сумын харьяат малчин Г-нь 3 сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 3 сарын 22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.
Мөн Хэнтий аймгийн ...... сумын Хэнтий багт ..... сумын харьяат малчин Г нь 3 сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3 сарын 22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 3 сарын 22-ны өдрийн 16:00 цагт мэдээлсэн. .... сумын мэргэжлийн ангийнхан малчин Г /61 настай, эрэгтэй/-ыг 3 сарын 21-ний 18:10 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, 3 сарын 22-ны өдрийн 10:21 цагт гэрээс нь 0.5 км-ын зайтай “Баянбулаг” гэдэг газраас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.