Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн иргэн М.Балжинням нь энэ оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ төөрч, олон цаг олдохгүй байсан 2 настай бяцхан хүүгийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, хүүг түргэн шуурхай олж, ар гэрт нь хүлээлгэж өглөө.   

Тус аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн багш М.Балжинням “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд заасан иргэний үүргээ биелүүлж, бяцхан хүүг учирч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалсан юм. Иймд тус аймгийн цагдаагийн газрын удирдлага, хамт олны зүгээс гүнээ талархсанаа илэрхийлж, “Талархал”-ын хуудас, дурсгалын зүйл гардууллаа.