Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Богд сумын Гүүн-Ус багийн “Долоон” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ 3 сарын 21-ний өдрийн 19:00 цагийн орчим 18 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг 3 сарын 22-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Шуурганд Богд сумын харьяат малчин Э-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт 3 сарын 22-ны өдөр очиж нөхцөл байдалтай нь танилцсан тухай мэдээллийг сумын Засаг дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Таны сурталчилгаа