Орос, Хятад хоёр улс Германы Nord stream-тэй адил хүчин чадалтай "Сибирийн хүч-2" хийн хоолойг барих талаар тохиролцоход ойрхон байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаны дараа мэдэгджээ.
В.Путины хэлснээр, Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн хүчин чадал жилд 50 тэрбум шоо метр байна. Оросын ерөнхийлөгчийн тооцоолсноор 2030 он гэхэд Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн жилийн хэмжээ 98 тэрбум шоо метр байх ёстой байгаа бол хийн дамжуулах хоолойн экспорт 2022 оны түүхэн дээд хэмжээ буюу 15.5 тэрбумаас бараг 6.5 дахин өсөх ёстой байна.
Орос улс Украин болон барууны орнуудын эсрэг зогсоход Бээжингийн дэмжлэгийг авахыг хичээж байгаа ч Хятад улс Оросыг ил тод дэмжихээс татгалзаж байна. Ши Жиньпин Москвад айлчилсныхаа дараа Украинтай хийсэн дайнд Оросыг дэмжих тухай огт яриагүй байна. Путин Бээжингийн энхийн үйл явцын төлөвлөгөөг баримтлахад бэлэн байна гэж мэдэгджээ.
Айлчлалын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. "Хамтын ажиллагаа, стратегийн харилцан үйлчлэлийг гүнзгийрүүлэх тухай" уг улс төрийн баримт бичигт "Орос, Хятадын харилцаа нь цэрэг-улс төрийн холбоо биш ... " гэж заажээ.
Эх сурвалж: Радио Свобода