Цаг үеийн мэдээ

Энэ сарын 8-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй 3 настай хүү БНТУ-д эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлсэн. Хандивын аян ямар үйл явцтай байгаа талаар бид хүүгийн төрсөн ааваас тодрууллаа.

М.Цогтбаатар: "Хүүгээ Турк улс руу авч явж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Турк руу материалаа явуулсан. Зөвхөн эмчилгээний зардалд 120-150 сая төгрөг хэрэгтэй. Тийм учраас Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байгаа. Одоогийн байдлаар 50 сая төгрөгийн хандив цугларсан байна. Тусалж, дэмжиж байгаа Монголчууддаа баярлалаа" гэв.

Таны сурталчилгаа