2023 онд Улаанбаатар хотын долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Тодруулбал,
1. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
2. Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр
3. Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 метр төмөрбетон гүүр
4. Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 метр гүүр
5. Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам
6. Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам
7. Зайсангийн 225 метр төмөрбетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.