Чехийн Пардубици хотод оршин суудаг 54 настай Монгол иргэн өнгөрсөн хоёрдугаар сарын 04-ны өдрөөс хойш сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг Чехийн цагдаагийн байгууллагаас тасралтгүй 47 хоног явуулсны эцэст түүний цогцсыг Лаби голоос олсон байна. Цаг агаар хүйтэн голын ус хөлдөлттэй байсан учраас эрэн хайх ажиллагаа удаашралтай байсан талаар тус цагдаагийн байгууллагын албан хаагчид онцолж байна.
Манай улсаас Чех улсад суух элчин сайдын яам холбогдох албаныхан болон талийгаач иргэний ар гэрт тусламж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуустал хууль эрхзүйн тусламж үзүүнэ гэдгээ илэрхийллээ.