ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих тухай тогтоолын төсөлд холбогдох яамдуудаас санал авч байгаа. Уг асуудалд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цаг тооллыг урагшлуулах нь хүүхдүүдийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Дээрх асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад:
Тэрбээр: Олон улсын жишигт бол сурлагын түвшингээр эхний 20-т байгаа улс орнуудын 19 нь зуны болон өвлийн цагийн хуваарьт шилжих хөдөлгөөнийг хийдэг. Нэг талаасаа өглөө нар мандаад 2-3 цаг өнгөрч байхад Монголчуудын ажил эхлээгүй байна гэдэг бол бүтээмжтэй шууд холбоотой гэж үзэж байгаа. Зарим иргэдийн зүгээс эрүүл мэндийн болон хичээл сургуульд хамрагдах нөхцөлд хүндрэл учруулдаг хэмээн эсэргүүцэж байгаа. Гэтэл сурагчдын амралт эхэлж байгаа энэ цаг үед нэг цагийн хөдөлгөөнийг зохицуулах бүрэн боломж байгаа гэж үзэж байна гэв.