Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор өнөөдөр Казахстан улсыг зорилоо. Манай бөхчүүд Казахстан улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд тэндээсээ шууд тэмцээндээ оролцох юм.

Азийн аваргад хүч үзэх Монголын баг:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

65 кг: Төмөр-Очирын Тулга 

70 кг: Ганхуягийн Ханбүргэд 

74 кг: Олонбаярын Сүлдхүү 

79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж 

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

92 кг: Ганбаатарын Ганхуяг 

97 кг: Баасанцогтын Өлзийсайхан 

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл 

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг 

53 кг: Бат-Очирын Болортуяа 

55 кг: Чинболдын Отгонтуяа 

57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд 

59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа 

62 кг: Пүрэвдоржийн Орхон 

65 кг: Баатаржавын Шоовдор 

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа 

72 кг: Энх-Амарын Даваанасан 

76 кг: Ганбатын Ариунжаргал

Таны сурталчилгаа