Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын 95% нь 1997 онд хатаж ширгэжээ. Эрдэмтэд уг нуурыг сэргээх судалгааг хийсэн нь үр дүнд хүрсэн байна.

Монгол орны усны нийт нөөц 564.8 км.куб. Үүнээс 500 км.кубийг нуур, тойром, 34.6 км.кубийг гол мөрөн ,19.4 км.кубийг мөнх цас, мөсөн, 10.8 км кубийг газрын доорх ус бүрдүүлдэг байна. Ширгэж буй гол мөрөн, нуурыг сэргээж болдог ба эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурлаж Төр, иргэний хамтын ажиллагааны дүнд эргэн сэргэсэн нуурын жишээ "Ганга нуур" юм.