Олон улсын жүдо бөхийн холбооны Тбилисигийн “Их Дуулга” тэмцээний гурав дахь буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Өнөөдөр манай 4 жүдоч барилдснаас монголын цагаар 21:00 цагт -100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн алт, эмэгтэйчүүдийн +78 кг-д Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.