Цаг үеийн мэдээ

"Эргэж ирэхгүй намар" уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо иржээ. Киноны хамт олон Швейцар улсын "Festival International du Film de Fribourg" буюу "Фрибургийн Олон Улсын кино наадам"-д оролцсон. Тус наадамд "Эргэж ирэхгүй намар" кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ "Special mention-Best Actor” буюу "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулж шагнал хүртжээ.