Цаг үеийн мэдээ

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораториос Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн төгсөх ангийн 84 сурагчдад 2023 оны 03 сарын 22-ны өдөр “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын үеэр шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны танилцуулага хуудсыг тарааж, байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, ашиглагдаж байгаа зарим техник хэрэгслүүдийг сурталчлан таниулж, сурагчдын сонирхосон асуултуудад хариулж, мэргэжил сонгох чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.