Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Тэтгэлгийн зорилго:

 - Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;

 - Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;

 - Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

Магистрын хөтөлбөр /Франц болон Англи хэл дээр/

Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер, эдийн засаг, хууль зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2023 оны 5-р сарын 1 нээс 10 ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2023 оны 5-р сарын 20 ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.

 - Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ;

 - Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах;

 - Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ;

 - Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах;

 - Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах;

 - Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;

 - Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;

 - Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө.

Холбоо барих:

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас: 7012-0939/

Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс

/Утас: 11-324519, Цахим хаяг: [email protected]/

Мөн, Монгол дахь Кампус Франс Фасебүүк хуудас: Campus France en Mongolie

Цахим хаяг: [email protected] хаягаар хандана уу.

 

Таны сурталчилгаа