Цаг үеийн мэдээ

Алдарт BTS хамтлагийн гишүүн Жимин АНУ-ын дууны хамгийн шилдэг чарт Billboard-д тэргүүлсэн Өмнөд Солонгосын анхны соло уран бүтээлч болон түүх бүтээжээ. 

Жиминий “Like Crazy” сингл Billboard-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг 100 дууны жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Ингэснээр найман долоо хоногийн турш уг чартыг тэргүүлээд байсан Майли Сайрусын “Flowers” дуу тэргүүн байраа алджээ. 

Жиминий бие дааж гаргасан “Face” анхны соло цомгийн зургаа дахь дуу ийнхүү шилдэг 100 дууны жагсаалтын тэргүүн байрт бичигдсэн бол цомог нь Billboard-ын шилдэг цомгийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Энэ нь Өмнөд Солонгосын соло уран бүтээлчийн цомог уг чартад хамгийн урд бичигдсэн явдал болжээ. 

BTS хамтлаг Өмнөд Солонгосын соёлын хамгийн тод бэлгэ тэмдэг болж байсан ч гишүүд цэргийн алба хаах болсонтой холбогдуулан хамтлагийн уран бүтээл завсарлага аваад байгаа юм. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа