Цаг үеийн мэдээ

Энэ оны 5-р сарын 11-нд БНСУ-ын алдарт EXO хамтлагийн гишүүн Кай цэргийн албанд татагдлаа. Тэрээр  2025 оны 2 сарын 10-нд цэргээс халагдах юм.

EXO хамтлагийн гишүүд Кай-г үдэж өгөхийн зэрэгцээ  өөрсдийн гарын үсэгтэй мэндчилгээг илгээж,  хамт зургаа авхуулжээ. Хамтлагийн гишүүн Чанёол өөрийн инстаграм хуудаснаа зургаа хуваалцан "Бэртэж гэмтэлгүй сайн яваад ирээрэй" хэмээн нийтэлжээ.