Цаг үеийн мэдээ

"Дрийм Дэй Театр"-аас нээлтээ хийгээд удаагүй байгаа "Мэлхий гүнж" хүүхдийн жүжиг эх үрсийн баярыг тохиолдуулан тоглогдох боллоо.

Тоглолт 5 сарын 27, 28-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болно. 

Мөн Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” бүтээлээс сэдэвлэн цоо шинэ, адал явдалт “АЛИСА” хүүхдийн жүжиг 5 сарын 30, 31, 6 дугаар сарын 1, 2, 3, 4-ний өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд тоглогдоно. Тасалбарын үнэ: 25000, 15000 төгрөг байна.