Цаг үеийн мэдээ

Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөл Хурд хамтлагийн /1993-оноос  2023 он/ онцгой түүхт 30 жилийн ой тохиож байна. Хурд хамтлаг 30 жилийн ойдоо Монголын ард иргэд, түмэн олондоо үлгэр жишээ болохуйц олон талт нийгмийн нөлөөллийн ажлууд хийж эхэллээ. 30 жилийн ойн хүрээнд хамтлаг нийт 6 том төсөл хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна.  Эдгээр төслүүд нь

• Бүсгүй уран сайхны кино

• Бүрэн хэмжээний мюзикл, 

• Дэлхийд тархан суугаа Монголчууд болон Монгол орноо тойрсон аялан тоглолт 

• Монгол орныхоо үзэсгэлэнт газруудад бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дүрсжүүлэн бүтээсэн “Хурд 30” контент

• 2023 оны 6-р сарын 10 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд  Хурд түүхт 30 жил концерт-оо тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна.