Цаг үеийн мэдээ

Монгол Улсыг сурталчлах, “Монголд зочлох жил”-ийн цуврал арга хэмжээний хүрээнд тус ЭСЯ-ны санаачилгаар Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн тоглолтыг Бээжин хотноо 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хятадын олон улсын залуучуудын солилцооны төвийн дэргэдэх “Шинэ зуун” театрт зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн энэ удаагийн тоглолт нь Ковид-19 цар тахлын хязгаарлалт цуцлагдсанаас хойш Бээжин хотноо зохион байгуулагдсан манай үндэсний урлагийг таниулан сурталчлах анхны томоохон хэмжээний арга хэмжээ болсон бөгөөд 400 гаруй зочид, гадаадын дипломатууд хүрэлцэн ирж үзэж сонирхов.  

Цаашид ЭСЯ-ны зүгээс Монголын соёл, урлагийн олон төрлийн тоглолтыг Хятад улсад зохион байгуулж, Монгол орны уламжлалт өв соёлоо таниулан сурталчлахаар төлөвлөж байна.  

Энэ дашрамд сонирхуулахад 1952 онд Хятадын урлагийн төлөөлөгчид Монголд айлчилснаар Монгол, Хятадын орчин цагийн соёлын харилцааны түүхийг анх эхлүүлж байсан бол 1953 онд БНМАУ-ын урлагийн төлөөлөгчид БНХАУ-д айлчлан тоглолт хийж, хятадын ард түмэнд монголын соёл урлагийг анх таниулж байсан юм.

Таны сурталчилгаа