Цаг үеийн мэдээ

Монголын Жюүдо бөхийн холбооны Дэд Ерөнхийлөгч Г. Дашням 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийнхандаа амжилт хүсэхээр шигшээ бэлтгэл дээр хүрэлцэн ирж бэлтгэлжилттэй танилцсан билээ. Тухайн үедээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртвэл мөнгөн шагналаар шагнахаа амласныхаа дагуу хошой хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Л. Энхрийлэн нарт мөнгөн шагнал гардууллаа.