Монголын үндэсний олимпын академиас биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн асуудлыг цогцоор хэлэлцэж, дүгнэх зорилгоор “Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
13 дахь удаагийн форум пүрэв гарагт МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, форумын ач холбогдлыг онцлон нийт оролцогчдод амжилт хүсэв.
Форумд зургаан орны 30 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар хамрагдаж, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын хөгжил, олимпизмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, спортын талаарх соёлын давамгайллын онол зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.