Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар Дархан хотын Соёл амралтын хүрээлэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар 3 байршилд Цэвэр усны цэгийг байгуулахаар гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө оруулсан.
Одоогийн байдлаар Дархан 50 цогцолборын 2 байршилд цэвэр ус уух цэгийг суурилуулан ашиглалтад оруулаад байна.
Өхөөрдөм яст мэлхийн дүрстэй цэвэр усны цэг нь зэс хоолойтой, мэдрэгчтэй, зэс хлор шүүх 3 төрлийн шүүлтүүртэй учраас усыг шууд уух боломжтой юм.
Дархан хотын Соёл амралтын хүрээлэнгээс удахгүй Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд дахин 1 цэвэр усны цэгийг байршуулна.