Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 26-ны өдөр Дотоодын цэргийн байгууллагаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын дунд зохион байгуулагдаж байгаа “Эрүүл бие-Зөв дадал” сэдэвт явган аялалд ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлалын залуу офицерууд оролцож байна.  

Уг арга хэмжээний нээлт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэхь Дотоодын цэргийн хүндэтгэлийн цогцолборт болж, нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах оролцлоо. 

“Эрүүл бие-Зөв дадал” сэдэвт явган аялал нь Төв аймгийн Манзшур хийдээс Богдхан уулын Цэцээ гүний ноён оргил чиглэлд 16.2 километр замыг туулж, нийт 10 байгууллагын төлөөлөл болсон залуу офицерууд хамрагдаж байна. 

Таны сурталчилгаа