Цаг үеийн мэдээ

Оросын цэргүүд Украинаас эзэлсэн газар нутгаа хяналтдаа байлгахыг хичээсээр байна. Украины зэвсэгт хүчин, нутаг дэвсгэрийн хамгаалалтын цэргүүд түрэмгийллийг эсэргүүцсэн хэвээр байна.

- 5-р сарын 25-ны шөнө Оросын арми Украины нутаг дэвсгэрт Шахед нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн тухай мэдээлж байна. Украины хэд хэдэн бүс нутаг, тухайлбал Киев, Николаев, Одесса, Черновцы, Днепропетровск мужуудад  нисгэгчгүй онгоцоор дайрсан тухай мэдээлсэн байна.

- ОХУ-д нэгтгэсэн Крымийн Севастополь хотын эрх баригчид нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн тухай мэдээлсэн. Мөн 26-ны шөнө Оросын Краснодар хотын төвд дэлбэрэлт болжээ. Телеграм сувгуудын мэдээлснээр хот руу нисгэгчгүй онгоцоор дайрсан байна.

- Украины цэргүүд сөрөг довтолгоогоо хэдийн эхлүүлсэн гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Италийн RAI телевизийн Tg1 нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн боловч Украины ерөнхийлөгчийн төв оффис үүнийг үгүйсгэсэн байна.

- Оросын арми сөрөг довтолгоог угтан эзэлсэн нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 1500 орчим километр бэхлэлт бэлдсэн байна. Үүнийг бие даасан цэргийн шинжээчид хиймэл дагуулаас авсан зургуудаас харсан байна.

- ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийг Беларусын нутаг дэвсгэрт байршуулах магадлалтай байгаа нь Москвагийн зүгээс ямар нэгэн хурцадмал байдалд хүргэнэ гэсэн үг биш гэж Америкийн дайн судлалын хүрээлэнгийн (ISW) шинжээчид үзэж байна.

- Орос, Украин улсууд олзны цэргүүдээ дахин солилцлоо. Украин улс олзлогдсон 106 цэргийн алба хаагчдаа эргүүлэн авснаа зарласан бол Орос улс суллагдсан хүмүүсийн тоог албан ёсоор хэлээгүй байна. 

Эх сурвалж: Медуза

Таны сурталчилгаа