Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Д.Сүхбаатарын талбай, 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг "Эрүүл Монгол хүн" үндэсний фестивалийг зохион байгуулна.

Фестивалийн үеэр сагсан бөмбөгийн 3x3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнесс, ширээний теннис, шатар, даам, дугуй зэрэг спортын уралдаан, тэмцээн, скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын тоглолт болно. 

Иргэд нийтийн биеийн тамир,спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, нийтийн дасгал, хөдөлгөөн, нийтийн спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой.

Таны сурталчилгаа