Цаг үеийн мэдээ

ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Мэс заслын 5 тасагт хийгдсэн иж бүрэн засвар шинэчлэлийн ажил дуусаж ашиглалтад орлоо.

ЭХЭМҮТ  баригдсан цагаас хойш хэсэгчилсэн засвар хийгдэж байсныг эс тооцвол 36 жилийн дараа ийнхүү анх удаа иж бүрэн засвар шинэчлэлийн ажил хийгдлээ. Үүнд ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Цээжний мэс засал, Ерөнхий мэс засал, Чих хамар хоолойн мэс засал, бөөр болон нүдний мэс заслын тасгууд хамрагдсан юм. 

Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа захирлын зөвлөлийн гишүүдийн хамт дээрх тасгуудаар орж засвар шинэчлэлийн байдал, үр дүнтэй танилцаж эмч ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонссон юм.  

Ийнхүү мэс заслын тасгуудад олон улсын стандартын дагуу иж бүрэн засвар  орж,  халдвар хамгаалал, цахилгаан шугам, сантехник, агааржуулалт гээд бүх чиглэлд дахин шинэчлэлт хийгдэн үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүллээ. 

Таны сурталчилгаа