Цаг үеийн мэдээ

Тэр Саудын Араб руу явах уу эсвэл Барселона руу буцах уу?

Лионель Месси Парисын Пари Сен-Жермен (ПСЖ) багийн бүрэлдэхүүнд энэ бямба гарагт сүүлийн тоглолтоо хийнэ. Энэ тухай тус клубийн ахлах дасгалжуулагч Кристоф Галтиер мэдэгдлээ.

Месси 2021 оны долоодугаар сард Каталоны баг олон сая долларын гэрээгээ сунгаж чадаагүй тул Барселонагаас ПСЖ руу шилжсэн. 

Галтиер "Би түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчийг дасгалжуулах нэр төрийн хэрэг байсан. Энэ бол Парк де Принс цэнгэлдэх хүрээлэн дэх түүний сүүлчийн тоглолт байх бөгөөд түүнийг хамгийн халуун дотноор угтан авна гэж найдаж байна" гэж хэлжээ.

Месси хаашаа явах нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь түүнийг Саудын Арабын багтай гэрээ байгуулах бодолтой байгаа гэсэн мэдээлэл гарч байсан ч сүүлийн үед түүнийг Барселонад эргэн ирж магадгүй гэсэн санал гарч байсан.

Барселонагийн ахлах дасгалжуулагч Хави энэ зун Мессиг эргүүлэн авчрахыг клубийн удирдлагууддаа уриалсан ч шийдвэр нь тоглогчийн өөрийнх нь төлөвлөгөөнөөс хамаарна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа