Цаг үеийн мэдээ

Украин удаан хүлээсэн сөрөг довтолгоогоо эхлүүлэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский бямба гарагт нийтлэгдсэн Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

"Үүнийг хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал өрнөх ялгаатай хэд хэдэн хувилбар байна. Гэхдээ бид бэлэн байна" гэж Зеленский хэлжээ.

Украины ерөнхийлөгч Оросын агаарын давуу талыг хүлээн зөвшөөрч, Оросын нисэх хүчнээс хамгаалж чадахгүй байгаа нь сөрөг довтолгоонд "олон тооны цэрэг амиа алдана" гэсэн үг гэж ярьжээ. Украинд маш олон тооны "Партриот" агаарын довтолгооноос хамгаалах систем яаралтай хэрэгтэй байна, нэмэлтээр зэвсэг авахыг хүсч байна гэж Зеленский хэлсэн байна. "Бид тодорхой зүйлтэй болохыг хүсч байгаа ч бид хэдэн сараар хүлээж чадахгүй" гэж тэр хэлжээ.

Түүний хэлснээр Украины эрх баригчид болон командлалууд сөрөг довтолгоо амжилттай болно, Украин түр зуур алдсан газар нутгаа дайснаас эргүүлэн авснаар дайны явц өөрчлөгдөнө гэдэгт тэрээр итгэлтэй байна.

Тавдугаар сард Володимир Зеленский Киев баруунаас авсан зэвсгийн нөөцөө хуримтлуулсан хэвээр байгаа тул сөрөг довтолгоог азнах хэрэгтэй гэж мэдэгдсэн.

Нийлүүлэлтийн байдал сар хүрэхгүй хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй байгаа ч яг одоо цаг агаарын нөхцөл байдал (хуурай, хур тунадасгүй) сөрөг довтолгоог эхлүүлэхэд тохиромжтой гэж олон мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: BBC, РБК

Таны сурталчилгаа