Польшийн нийслэл Варшав хотод популист барууны үзэлтэй Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал ням гарагт болжээ. Уг жагсаалд хагас сая хүн нэгдсэн нь тус улс 1989 онд ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарласнаас хойш болсон томоохон жагсаалуудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа юм.
Польшийн Хууль ба Шударга ёс нам 2015 онд Засгийн эрхийг гартаа авснаас хойш ардчилсан зарчмыг нурааж, бие даасан шүүх тогтолцоо руу халдаж, хүний эрх тэр дундаа ЛГБТ ижил хүйстнээ сонирхогч бүлгийн эсрэг кампанит ажил явуулсанд сөрөг хүчин эсэргүүцлээ илэрхийлжээ. Варшавын жагсаалд сөрөг хүчний намуудаас гадна Ерөнхий сайд асан Дональд Таск, Ерөнхийлөгч асан Лех Валенс зэрэг нөлөө бүхий эрхмүүд нэгдсэн байна.
Жагсагчид ирэх намар болох Парламентын сонгууль нь хагас ардчилсан сонгууль болох төлөвтэй байгаа тул ийнхүү эсэргүүцэж байгаа ажээ. Харин эрх баригч Хууль ба Шударга ёс нам уг жагсаалыг “үзэн ядагчдын цугларалт” хэмээн хурцаар шүүмжилсэн байна.