Цаг үеийн мэдээ

2023 оны Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 03-12-ны өдрүүдэд Казакстаны Алмата хотноо үргэлжлэн явагдаж байна.

Блиц төрлийн тэмцээн 06-р сарын 03-ны өдөр явагдаж дүнгээ гаргасан бол үндсэн СТАНДАРТ төрлийн тэмцээн өчигдөр Балуан шолак спорт цогцолборт эхэлж тамирчид эхний өргийн тоглолтоо хийцгээсэн.

Энэ жилийн тивийн аваргын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-одоор ахлуулсан 6 тамирчин оролцож байна.

Эхний өрөгт 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ЭИМ Т.Мөнхзул хожил авсан бол ИМ С.Билгүүн , ЭИМ Б.Мөнгөнтуул нар өрсөлдөгчидтэйгээ эвийн гэрээ байгуулж ФМ Э.Баасансүрэн,  ДШХДМ Х.Баясгалан нарын залуу тоглогчид маань ялагдал хүлээлээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН: https://chess-results.com/tnr776066.aspx?lan=1&art=0...

Таны сурталчилгаа