Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Нутгийн Хишиг хөтөлбөрийн хүрээнд үндэсний спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа үндэсний бөхийн тамирчдын зөвлөгөөнийг зохион байгуулж нутгийн хүчтэнүүд нэгэн дор чууллаа. Уулзалтад МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн МУ-ын Харцага  Д.Батболд  нар оролцож байна.