Цаг үеийн мэдээ

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны 85 насны ойд зориулсан түүний нэрэмжит жюүдо бөхийн өсвөр үеийн цомын олон улсын тэмцээн зургаадугаар сарын 4-5-нд Санкт-Петербург хотод болов. 11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас “Magic Team” клубийн дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн удирдлага дор 5 тамирчин оролцсон бөгөөд 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын 66 кг-ын жинд Баяржавхлангийн Тэмүүлэн мөнгө, -73 кг-д Батсайханы Батсүрэн хүрэл медаль хүртэв.  

Таны сурталчилгаа