Цаг үеийн мэдээ

Улсын дугаарын 25 дахь удаагийн дуудлага худалдаа 2023 оны 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 11-ний хооронд явагдах бөгөөд УЕН сери болон орон нутгийн дугааруудыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. 

Улаанбаатар хотын харьяалалтай УАО, УАР, УАС, УАУ, УАХ, УЕА, УЕВ, УЕЕ, УЕК, УЕМ серийн нийт 5307 дугаарыг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд давхардсан тоогоор 49.529 иргэн бүртгүүлэн, дэнчин төлж оролцсон байна. 

Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг цахим хаяг болох auction.transdep.mn асуулт хариулт цэсээс болон 70070030, 70070025, 1900-1234 утаснаас авах боломжтой.

Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 70070025, 1900-1234