Цаг үеийн мэдээ

2023 оны 06 сарын 07-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын “MEDIPOL EDUCATION AND HEALTH GROUP”-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, хойшид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг хийж санал солилцлоо. 

Хоёр тал мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар Монгол эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ялангуяа Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эпилепси болон паркинсон, тархины саагийн үеийн хөдөлгөөний алдагдал зэрэг эмгэгүүдийн үеийн тархи, мэдрэлийн үйл ажиллагааны мэс заслын аргуудыг богино хугацаанд нутагшуулах, мөн судалгаа шинжилгээний талбарт хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улсын иргэдийг эх орондоо өндөр түвшний чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.