Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүхт 100 жилийн ой тохиож буй аймгуудын баяр,  наадмын товыг  тогтоосон байна. 

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долоодугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэхээр боллоо.

Дашрамд дурдахад 2023 онд 100 жилийн ой нь тохиож буй сумдын ойн наадам (Галшар, Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Мөрөн, Биндэр, Баян-Адарга,Дадал, Батноров, Баян-Овоо) 07 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг сумдын саналыг үндэслэн  аймгийн Засаг дарга гаргасан юм.