Цаг үеийн мэдээ

Бар: Бар тань руу ойртон яваагаар зүүдэлбэл таны өрсөлдөгч нар танд бүхий л байдлаар саад хийнэ. Барыг харвал өрсөлдөгч нараа нэлээн сандралд оруулна. Барын арьс зүүдэлбэл тансаг сайхан байдал сэтгэл ханамжийг авчирна. Барын дайралтыг хамгаалан цохилт хийж эсвэл түүнийг алж байвал эхэлсэн бүх зүйл тань амжилттай бүтнэ. Бар зугтааж байвал дайснуудаа ялж, өөрийн байр суурийг бэхжүүлж чадна.

Будаа: Будаа зүүдлэх нь маш сайн тайлалтай бөгөөд амжилтыг болоод зүрх сэтгэлийн өөдрөг холбоог танд амлаж байна. Энэ зүүд нь ажил хэргийн амжилттай эхлэлийг, аж ахуй эрхэлдэг хүнд арвин их ургац хурааж авахыг билэгддэг. Будаа идэж байна гэж зүүдэлбэл аз жаргал, гэр бүлийн тавлаг амьдрал таныг хүлээж байна. Хэрвээ бохир будаа зүүдлэгдвэл өвчин тусаж, найз нөхөдтэйгөө үл ойлголцоно. Залуу эмэгтэй зүүдэндээ будаа агшааж байвал удахгүй тэр өөрийгөө аз жаргалтай баян болгох шинэ үүрэг хариуцлага хүлээж авна. 

Бурхан: Бурхныг харсан зүүд ямар ч сайн сайхан зүйлийг агуулдаггүй. Зоргоороо туйлдаг нэгэн эмэгтэй таныг эрхэндээ оруулж магад. Хэрвээ зүүдэндээ та бурхантай ярьж байвал шүүмжлэлд орж болзошгүй та болгоомжтой байгаарай. Ажил хэрэг ч бүтэлгүй байх бололтой. Энэ зүүд нь эрүүл мэнд муудах, зуурдаар нас барж болзошгүйг харуулж байна. Залбирч байгаа бурхныг харвал хийсэн зүйлдээ харамсан гэмшинэ. Хэрвээ танд бурхан өгөөмөр хандаж байвал та нэр хүндтэй хүний ивээлд багтаж амжилтад хүрнэ. 

Бүрэнхий болох: Харуй бүрий болж байна гэж зүүдлэх нь уйтгар гунигийг илэрхийлжээ. Хүч чадал цагаасаа эрт доройтон, итгэл найдвар бөхөх шинжтэй. Ажил хэрэг бүтэлгүйтэж, хүмүүстэй харилцах харилцаанд хүндрэл гарна. Бүх хүч, зоригоо дайчилж чадвал та тэдгээрийг даван туулж чадна.