Цаг үеийн мэдээ

Шүүгчийн сонгон шалгаруулалтын 50 оноо бүхий хууль зүйн мэдлэг чадварын шалгалт өнөөдөр дуусаж байна. Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр(2023.06.07) Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадвараа" шалгууллаа.

Хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 50-аас дээш оноо авсан нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 145 дугаар тогтоолын дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид эхний ээлжинд уг шалгалтад оролцоно. Мөн хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигч 156 дугаар тогтоолын дагуу 14-ний өдөр уг шалгалтад оролцох юм.

Бусад нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.