Цаг үеийн мэдээ

Бүгд найрамдах Солонгос улсад метроны буудлын урсдаг шат гэнэт урвуу урсгалаар урсаж шатаар явж байсан зорчигчид унажээ. Тодруулбал: 

Өнөөдөр өглөөний 08:20 цагийн үед Кёнгидогийн Соннам-сигийн Бунданг-гу дахь Бунданг шугамын Сунаэ өртөөнд урсдаг шат урвуу урсаж осолджээ. 

Ослын улмаас гурван иргэн нуруу, хөлдөө хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн 11 иргэн хөнгөн гэмтэл авсан гэх мэдээлэл байна.

Осол болсон цахилгаан шат нь Сунаэ буудлын 2-р гарц руу зорчих цахилгаан шат бөгөөд түүн дээр зорчиж явсан хүмүүс шатны урсгалаас үүдэн дараалан унаж осолдсон нь тогтоогдсон байна.

Таны сурталчилгаа