Цаг үеийн мэдээ

Энэ оны 5 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн 259 осол бүртгэгдэж, 13 хүүхдийн амь нас хохирчээ. Үүнээс 4 тохиолдол нь хүүхэд хашаан дотроо ухарч байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алджээ. 

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. 

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болоод орчноо сайтар шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.